Монгол үсгийн юникод хувиргагч

зураг

Олон хүнд нэрнээсээ ойлгомжтой биз ээ. Энд Word, Excel програмуудын макро болон вебд суурилсан хувиргагчийг оруулсан болно. Бас нэгэн хэрэглэгчийн хүсэлтээр PowerPoint програмын макро кодыг нэмж орууллаа.

Энэхүү хувиргагч нь "Must Have" буюу "заавал байх" ангилалд хамаардаг юм шүү.

Үнэхээр фонт танигдахгүй байхын гачлан хэнд ч, хэзээ ч тохиолдож болно. Тийм үед монгол гарын драйвер суулгахгүйгээр /монгол гарын драйвер хэрэглэхгүй байхыг зөвлөж байна/ тэрхүү текстийг таниулах ганц арга нь кодчилолыг нь хувиргах юм.

Монгол залуусын маань хийсэн ийм хувиргагчид байдаг ба харин би өөртөө хэрэглэхээр, өөртөө амар, ойлгомжтой байхыг бодож нэлээд өөрчилсөн бас шинээр бичсэн юм.

Word

Хувиргалтын кодыг Word програмын макрод суулгах:

  1. "Alt+F8" товчлуурын хослолыг дарж "Macros" цонхыг нээнэ
    зураг
  2. "Macro name" талбарт "Mongolian_Unicode_Converter" гэж бичээд "Create" товчлуурыг дарж макротой ажиллах туслах програмыг нээнэ
    зураг
  3. "Mongolian Unicode Converter for Word" файл дахь кодыг уг програмын цонхонд хуулна
  4. "Ctrl+S" буюу хадгалах команд өгнө.

Кодыг ажиллуулах:

  1. "Alt+F8" эсвэл "View/Macros" командыг өгнө
  2. Шаардлагатай командаа сонгоод "Run" товчлуурыг дарна
    зураг
  3. Хувиргалт дууссаныг мэдэгдэх
    зураг

Excel

Excel програмын макро нь тухайн файлдаа хадгалагдаж явдагаараа онцлогтой. Иймээс файлыг нээгдэх үед макро кодыг идэвхжүүлэх эсэхийг асуудаг.

зураг

"Options..." товчлуур дээр дарж

зураг

сонголтыг хийснээр файл дахь макро ажиллах боломжтой болно.

Одоо уг хувиргагчийг ажиллуулахын тулд хувиргалт хийх нүднүүдээ сонгоод "Alt+F8" товчлуурнуудын хослолыг дарна.

зураг

Нээгдэх цонхноос шаардлагатай хувиргалтаа сонгоод "Run" командыг өгнө.

зураг

Хувиргалт дууссаныг мэдээлнэ.

Хэрэв урьд нь ажиллаж байсан эсвэл шинээр үүсгэсэн excel файлдаа уг макрог нэмэхийг хүсвэл энэхүү багцад байгаа "Mongolian Unicode Converter for Excel" файл дахь кодыг Word-ынхтэй адилаар оруулна.

PowerPoint

Нэгэн хэрэглэгчийн хүсэлтээр үүнийг нэмлээ.

ASCII кодыг Unicode руу хувиргана. Мөн сонгож идэвхжүүлсэн текстийг л хувиргахаар бичлээ. Өөрөөр хэлбэл, хувиргах текстээ сонгож идэвхжүүлсэн байх шаардлагатайг анхаараарай.

  1. Sub unicode_converter()
  2.  
  3. ' Mongolian Unicode Converter for Microsoft PowerPoint
  4. ' Author: Galaa
  5. ' Web: http://galaa.mn/
  6. '
  7. ' Converts ascii to unicode
  8.  
  9. Dim n As Long
  10. n = ActiveWindow.Selection.TextRange.Length
  11. If n = 0 Then
  12. MsgBox ("No Text Selected!")
  13. Else
  14. Dim text As String
  15. For Each c In ActiveWindow.Selection.TextRange.Characters
  16. acsii_code = AscW(c)
  17. Select Case (acsii_code)
  18. Case 168
  19. text = text + ChrW(1025)
  20. Case 170
  21. text = text + ChrW(1256)
  22. Case 175
  23. text = text + ChrW(1198)
  24. Case 184
  25. text = text + ChrW(1105)
  26. Case 186
  27. text = text + ChrW(1257)
  28. Case 191
  29. text = text + ChrW(1199)
  30. Case 192 To 255
  31. text = text + ChrW(acsii_code + 848)
  32. Case Else
  33. text = text + c
  34. End Select
  35. Next
  36. ActiveWindow.Selection.TextRange.text = text
  37. MsgBox "Convertion complete."
  38. End If
  39.  
  40. End Sub

Web

Интернэт хөтчөөр дамжин ажиллах учраас ямар ч үйлдлийн систем дээр ашиглагдана. Жава скриптийг нь html файлын дотор хийж өгсөн тул ердөө ганцхан файл.
Хуудасны зүүн талын цонхонд танигдахгүй байгаа текстээ хуулаад товчлуурыг дарахад баруун талын цонхонд хувиргагдсан текст гарч ирнэ.

Татах холбоос

Галаа
Математикч, веб хөгжүүлэгч. JExtBOX.com сайтын үүсгэн байгуулагч. Joomla агуулга удирдах системийн өргөтгөл хөгжүүлдэг. Энэхүү блогоо 2010 оноос хойш хөтөлж байна.